ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС Захиргаа, хүний нөөцийн хэлтэсийн ажиллагсад нь Хүний нөөцийн хэлтсийн даргын удирдлаганд копьютерын техникч – 1, захирлын туслах дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-1, архив, бичиг хэрэг- 1, хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтэн -1, гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хамт олны дунд зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, албан бичиг хэргийн ажиллагааг цаг хугацаанд нь түргэн шуурхай эрхлэн явуулах, конторын цэвэрлэгээ үйлчилгээг хийх, станцын харуул хамгаалалтын найдвартай ажиллагааг хангах юм.