БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

“Багануурын Дулааны станц” ТӨХК нь анх 1980 оны 12-р сарын 12-ны өдөр Багануурын уурхайг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор “Төвийн уурын зуух” нэртэйгээр Багануурын нүүрсний уурхайн харъяанд байгуулагдаж цагт 25 тн ханасан уур үйлдвэрлэх хүчин чадалтай КЕ-25-140 маркийн 3 зуухтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн  ба 1983 он гэхэд усан халаалтын КВТС-20-150/70 маркийн 6 зуухнуудыг туслах төхөөрөмжийн хамт ашиглалтанд оруулсан.

1989 онд өргөтгөл хийгдэж усан халаалтын 2 зуух, уур үйлдвэрлэх 1 зуухыг ашиглалтанд оруулснаар жилд 300 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болон өргөжсөн.

Төрийн өмчийн хорооны 2008 оны 02-р сарын 28-ны өдрийн 88-р тогтоолоор бие даасан хуулийн этгээд Төрийн өмчит хувьцаат компани болсон.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ҮР ДҮН

Зуухнуудын шаталтын горим өөрчилсөн, дутуу шаталт үгүй болж АҮК нэмэгдсэн. Зуны ачааллын горимд тохирсон зуух, насосыг ашиглалтад оруулсан, цахилгааны зардал 130квт/ц-аар хэмнэдэг болсон. Ус нөөцлөх 1500м3 бүхий бак барьж, усан хангамжийг найдваржуулсан.

Уурхайн зумьфны усны схемийг өөрчилсөн, Усан хангамжийг бохирдуулж аваарийн байдалд оруулдаг байдлаас гарсан. Үнсэн санг тэжээх систем байгуулсан. Уурхайн шүүрүүлэлтийн усны “С” цэгийн худгаас газрын хэвгийг ашиглан шугам үнсэн сантай холбож, нэмэлт зардалгүйгээр усаар хангах боломжтой болсон.

Механик филтрийг хими ус цэвэрлэгээний байранд суурилуулсан, Алслагдсан зайд байсан төмөр цэвэрлэх станцыг хими ус цэвэрлэгээний заалны нөөцийг ашиглан байрлуулж хүн хүч, бусад зардал хэмнэв.

К-7 зуухны үндсэн тоноглолыг иж бүрнээр нь шинэчилж, түүнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд төхөөрөмжүүд суурилуулж өгсөн нь ашигт ажиллагааг дээшлүүлсэн.

Станцын ус боловсруулах хэсгийн үндсэн тоноглолыг сүүлийн үеийн автомат ажиллагаа бүхий төхөөрөмжөөр хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэв.

Дүүргийн дулаан хангамжийн системийг үл хамаарах схемд амжилттай шилжүүлэв.

Станцын сүлжээний насосыг хувьсах зарцуулалтын насосны горимд шилжүүлэх техникийн шинэчлэл хийгдэв.