Түүхэн амжилт
“Багануурын Дулааны станц” ТӨХК нь одоогоос 43 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд 2008 онд төрийн өмчийн хорооны 88 дугаар тогтоолоор төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн.
“Багануурын дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь захиргаа хүний нөөц, санхүү, эдийн засгийн хэлтэс, үйлдвэрийн алба, дулааны шугам сүлжээний алба гэсэн 2 хэлтэс, 2 албаны нийт 140 ажиллагсадтайгаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах үндсэн үйл ажиллагаанаас гадна бусад тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээг амжилттай явуулж байна.
Бидний бахархал
Гал голомтоо үүсгэн байгуулагдсан цагаас өнөө хүртэл нийгэм эдийн засгийнолон нугачаа, бэрх замуудыг туулж өнгөрүүлсэн боловч станц маань дэвжин дээшилж Эрчим хүчний системийн аварга үйлдвэр, социалист уралдаанд Хошуучлагч хамт олон, Хэрэглэгчдийн найдвартай түнш хамт олон, Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон, Найдвартай татвар төлөгч байгууллага зэрэг олон арван цол, гэрчилгээ, өргөмжлөл, диплом хүртэж байв.
Станцын хамт олноос:
Алтангадас одон
5
Хөдөлмөрийн хүндэт медаль
10
Эрчим хүчний тэргүүний ажилтан
47
Эрчим хүчний тэргүүний ажилтан
47
Манай хамт олон хөдөлмөрлөх, ажлын амжилт гаргахаас гадна урлаг, спорт, биеийн тамирын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зохион байгуулж, ажиллагсдын нийгмийн идэвхийг өрнүүлж, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Жил бүр спортын байгууллагын аварга шалгаруулах уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, чийрэгжүүлэх багаж төхөөрөмж, дартс, теннисээр хичээллэдэг бөгөөд хамт олны дундаас авьяаслаг тамирчидр төрөн гарсаар байна.