Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2025 оны 9-р сарын 10-ны өдөр Багануурын дулааны станц ТӨХК-д Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллалаа.
Ажлыг хэсгээс Их засварын ажлын гүйцэтгэл, Техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлын гүйцэтгэл, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, ХАБ эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг хийж цаашид хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тодорхойлон, хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт боловсруулж санал солилцлоо.