Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг салбарын яам, орон нутгийн харъяа агентлагуудад шилжүүлсэн. Үүний дагуу Эрчим хүчний яамны бүтцэд Салбарын хяналтын газрыг байгуулж, Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагчид ажиллаж байна.
Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор батлагдсан. Үүнтэй холбогдуулан эрчим хүчний хяналтын чиглэлээр 2023 онд хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг Эрчим хүчний сайдын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаар тушаалаар батлуулж, хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна.