МЭНДЧИЛГЭЭ

“Хэрэглэгчээ дээдэлж, хүний хөгжлийн дэвшилтэт технологид түшиглэн үр ашигтай үйлдвэрлэл явуулж, стандартын шаардлага хангасан ДЭХ-ээр тасралтгүй найдвартай хангах” эрхэм зорилгыг урдаа тавьсан манай байгууллагын вэб сайтаар зочилж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.
1980 онд үндэс суурь нь тавигдаж өдгөө 43 жилийнхээ түүхэн замналыг туулж буй “Багануурын дулааны станц” ТӨХК нь дүүргийн иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн, төвлөрсөн дулаан хангамжаар тасралтгүй хангаж, Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний найдвартай, гэмтэл сааталгүй эх үүсвэрээр хангахаар мэргэжлийн олон сайн инженер, техникийн ажилтнууд зогсолтгүй ажиллаж дүүргийнхээ хөгжлийн тэнг таталцсаар ирлээ.
“Энэ хугацаанд бид компанийнхаа өмнөө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлж, цаашид иргэдийнхээ хэрэгцээнд нийцсэн ажил, үйлчилгээг чанаржуулж, нийгмийн хариуцлагаа улам өндөржүүлэн, харилцагч, үйлчлүүлэгчиддээ ойрхон, ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийг зорин ажиллаж байна.”
Бид цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгч, харилцагч та бүхэнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж, хэрэгжүүлж буй ажлуудаа, худалдан авалтуудаа шилэн байдлаар ил тод явуулан, үргэлж хамтран ажиллах болно.
ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.Ариун-Эрдэнэ