Манай байгууллага Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026.06.02-ны өдрийн А/130 тушаалын дагуу нийт ажилтны сургалт, ажил олгогч буюу удирдах ажилтны сургалт, эрсдэлтэй ажлын байрны сургалт буюу Химийн хорт болон аюултай бодистой харилцан ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтуудыг “Заяа түшиг буян сургалтын төв”-тэй хамтран 2026.10.06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны дүрэм журам, эрсдэлийн үнэлгээ, болзошгүй осол эндэгдлээс сэргийлэх сэдвүүдээр мэдээлэл өгч, ажилтнуудтай санал солилцлоо.
Аюулгүй ажиллагаа — Бидний эрхэм зорилго




