БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Багануур дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

🇲🇳Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад албан даалгавраар үүрэг чиглэл өгсөн.

📌Тухайлбал сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн камержуулалт, гэрэлтүүлэг, тохижилт, засвар үйлчилгээний ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй орчны нөхцөлд үнэлгээ хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгаан, авто замын бэлэн байдлыг шалгах ажлыг зохион байгуулахаар боллоо.
📌Мөн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд далан суваг, үерийн усны гаргалгааг цэвэрлэх, дутуу баригдсан барилга байгууламж, цахилгааны шугам сүлжээ, инженерийн байгууламжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх, эзэнгүй золбин нохой, муурын тоо толгойг бууруулах, уурхайн хамгаалалтын бүсийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
📌Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, осол, хүүхэд хамгаалал, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
✅Онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр дүнг энэ сарын хугацаанд нэгтгэн танилцуулах юм

 

Эх сурвалж