ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС

Захиргаа, хүний нөөцийн хэлтэсийн ажиллагсад нь Хүний нөөцийн хэлтэсийн даргын удирдлаганд программ хангамжийн инженер – 1, захирлын туслах, архив, бичиг хэргийн эрхлэгч – 1, хуулийн зөвлөх -1, эрүүл ахуйч эмч – 1, мужаан – 1, үйлдвэрийн цэвэрлэгээний ажилтан – 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хамт олны дунд зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, албан бичиг хэргийн ажиллагааг цаг хугацаанд нь түргэн шуурхай эрхлэн явуулах, конторын цэвэрлэгээ үйлчилгээг хийх, станцын харуул хамгаалалтын найдвартай ажиллагааг хангах юм.