"Багануурын дулааны станц" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн гишүүд үйлдвэрийн газарт ирж ажиллалаа.
Уулзалтын үеэр компанийн удирдлагын баг өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явцыг танилцууллаа.
ТУЗ-ийн гишүүдийн зүгээс компанийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, техник технологийн шинэчлэл болон ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг хэлэлцэн, үүрэг чиглэл өгөв.
Бид хэрэглэгчдээ дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангахын төлөө хамтын шийдвэр, оновчтой удирдлагаар урагшилсаар байна.
Post Views: 145