БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

​Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Багануурын Дулааны Станц” ТӨХК-ийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, их засвар болон төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.

​Уулзалтын үеэр станцын үндсэн болон туслах тоноглолуудын бэлэн байдал, дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлт, нүүрсний нөөц бүрдүүлэлт зэрэг өвлийн их ачааллыг давахад чиглэсэн ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

​Манай хамт олон хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахын төлөө өвөлжилтийн бэлтгэл ажлыг чанартай ханган ажиллаж байна.